“Цэл зауу
насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүох
хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан
амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье
гэж эх орондоо хэлсэн” хэмээх алдарт дөрьөн мөрийг бичсэн Д.Нацагдоржийн
нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Ойн ажлын хүрээнд
анд нөхөд, зохиолч, сэтгүүлчид, шавь нар, үр хүүхдийнх нь дурсамжаар бэлтгэсэн “Чиний
төлөө үхье гэж эх орондоо хэлсэн яруу найрагч” хэмээх ном хэвлүүлж, “Эх орны
манаа” сонин түүний бүтээл болон түүний тухай дурсамжийг гурван дугаартаа
бичиж, “Цог” сэтгүүлд бүтээлий нь хэвлэж, телевиз,төвийн радио,телевизүүдээр
хөрөг нэвтрүүлэг нь явагдаж, Интернэтэд блог нь нээгдэж, “Ц.Цэдэнжавын уран
бүтээлийн тухай” эрдэм шинжилгээний бага хурал хуралдсан зэрэг олон ажил
хийгдлээ.
Ц.Цэдэнжав
зохиолч, яруу найрагчаас гадна Монгол улсын шатрын спортын анхны мастер юм.
Иймээс Монголын Зохиолчдын Эвлэл, Монгол туургатны “Урамтай” шатрын клуб,
СУИС-ийн харъяа Радио телевизийн сургууль хамтран түүний нэрэмжит шатрын тэмцээнийг
Монголын зохиолчдын дунд 2013 оны 12 дугаар сарын 06-ны баасан гарагийн 15.00 цагт “Урамтай” шатрын клубт
зохион байгуулах гэж байна.
Ц.Түмэнбаяр
No comments:
Post a Comment