Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts
Friday, 8 November 2013
ЦЭДЭНЖАВ НЭГ Л СОНИН СОДОН ХҮН БАЙСААН
Манай хүүрнэлт зохиолын том төлөөлөгч, жүжгийн нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагч Цэдэндоржийн Цэдэнжав бол нээгдэж судлагдаагүй хэвээрээ байгаа зохиолчдын нэг. 1929 онд, зохиолчдын байгууллагын тулгыг тулж, түүний амьдралын галыг бадраасан буянтай буурлууд маань цөм бурханы оронд оджээ. Цэдэнжав эдгээр буурлуудийн хоёрдугаар үеийн төлөөлөгч болж манай утга зохиолд орж ирсэн хүн. Цэдэнжав, Буяннэмэх, Дамдинсүрэн гуай, Ренчин гуай, Ядамсүрэн, Ши.Аюуш, Санжид нарыг бүгдийг мэддэг, таньдаг, тэдний үед уран бүтээлээ эхлэж, тэдэнтэй үерхэж, заримтай нь маргаж, сайндаж, муудалцан шүлгээрээ “зодолдож” явсан хүн. Ер нь Цэдэнжав багаасаа туйлын сэргэлэн хурц, сав л хийвэл хүнтэй маргаж, юмны нарийн учир утгыг иш мадаггүй болгон олох гэж мэрийдэг байжээ.
БУУРАЛ ЦАРС ШИГ ӨВГӨН БАГШ МИНЬ
/Д.Нацагдоржийн
нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ц.Цэдэвжавын тухай турсамж/
-Миний өвөө ажаа гөрөөчин хүн байлаа. Би хожим
өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулж, “Ажаа”, “Нүгэлийн нүд” гэдэг өгүүллэг
бичсэн юмсан. Өвөөгөө дурсах бүр:
“Цантын цагаан ууланд
Цасны будан цайрна.
Саравчлан харахад аглаг ой дүнхийж,
Цагаан дээлтэй гөрөөчин альхан талд нь яваа бол...”
хэмээх дуу Цэдэнжав багштай минь хамт санаанд зурсхийн орж ирдэг юм. Яагаад
гэвэл намайг зургаа, долоохон настай байхад радиогоор энэ дууг явахад өвөө
маань “дуугий нь чангал” гэдэг байсан юм. Би өвөөгөөсөө “Яагаад өвөл анд явдаг
юм бэ” гэж асуухад “Өвлөөр л ан хийдэг юм. Амьтны мөр өвөл цасан дээр тод
үлддэг. Халуун намраар яваад бараг л хавар ирдэг юм шүү дээ. Тэгээд л намар,
өвлийн хэдэн сар гэрийхэн нь аглаг ойг саравчлан хүлээдэг юм. Анчны амьдрал
харагддаг дуу” гэж хэлж билээ. Өвөөгийн яриа, энэ дуу хоёр ихэр юм шиг. Бас
надад хачин их гуниг төрүүлсэн юмдаг. Тэр үед ан гөрөөнд алс явсан өвөөгөө
санахдаа, энэ дууг амандаа аялж, “Түмний нэг” кинон дээр Чинбатын уншдаг “Миний нутаг” шүлгийнх нь амин сүнс болсон:
Subscribe to:
Posts (Atom)

