“Онц хилчин” яруу найрагчийн мэндэлсний 100 жилийн ойд
Эх
орныхоо тухай дуулаагүй яруу найрагч нэг ч байхгүй. Гэвч хүн бүрийн сэтгэл
зүрхэнд мөнхөд гэрэлтэх мөрүүдийг бичнэ гэдэг даанч бэрх. Тэгвэл
"Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх
хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан
амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө
үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх дөрвөн мөрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй биз
ээ. Эх орныхоо торгон хилийн манаанд зогссон эр цэргээр барахгүй монгол хүний
сэтгэл зүрхэнд тангараг болж мөнхөрдөг энэхүү алдарт шүлгийг тэртээ 1949 онд ЦЭРЭНДОРЖИЙН ЦЭДЭНЖАВ багш бичсэн билээ.
