Showing posts with label мэдээ. Show all posts
Showing posts with label мэдээ. Show all posts

Sunday, 2 March 2014

ЯРУУ НАЙРАГЧИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЖЭЭ



“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн” хэмээх дөрвөн мөрт шүлгээрээ Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч зохиолч, Монгол улсын шатрын спортын ууган мастер агсан Цэрэндоржийн Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Түүний суугуул нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ-аас гаргасан саналын дагуу Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны нэгдүгээр сарын 5-ны тогтоолоор тус аймгийн Батширээт сумын соёлын төвийг Ц.Цэдэнжавын нэрэмжит  болгожээ.
                                                                                                                                Ц.ТҮМЭНБАЯР

Monday, 2 December 2013

Ц.ЦЭДЭНЖАВЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛНО



“Цэл зауу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүох хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн” хэмээх алдарт дөрьөн мөрийг бичсэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Ц.Цэдэнжавын мэндэлсний  100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Friday, 8 November 2013

ШҮЛЭГТ ЗОРИУЛСАН ХӨШӨӨ



Монголын шатрын спортын анхны мастер яруу найрагч Ц.Цэдэнжав агсаны дурсгалд зориулж түүний өссөн нутаг Хэнтий аймгийн Батширээт суманд алдарт дөрвөн мөрөөр нь 2012 онд суварган хөшөө босгосон юм. Хөшөөг Батширээт суманд амьдардаг дүү Гүрдорж нь хөрөнгө гаргаж босгосон билээ.

Нэрт соён гэгээрүүлэгч Цэрэндоржийн Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

 Өнөөдөр Хүүхдийн номын ордноо Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, орчуулагч,  нэрт соён гэгээрүүлэгч Цэрэндоржийн Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Хүүхдийн номын ордон, Ц.Цэдэнжавын гэр бүл, үр хүүхэд, шавь нарынх нь хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Б.Бааст, доктор, профессор С.Байгалсайхан, МУСГЗ Д.Цэдэв, Ч.Дагвадорж, Ж.Саруулбуян, доктор Д.Сумьяа, А.Мөнх-Оргил, С.Хөвсгөл, Ц.Сүхбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт зохиолч Х.Зандраабайдий, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр нарын зэрэг хэл шинжлэл, утга зохиолын судлал шүүмжлэлийн томоохон эрдэмтэд илтэл тавьж, уран бүтээлчид оролцож үг хэлсэн  юм.